Захиалга хүлээн авахаас хүргэлтэд хуваарилах хүртэлх workflow
Захиалга баталгаажуулах, савлах, ажилтанд хуваарилах, төлөв хаах алхам бүрт шалгах зүйлс.
Алдаа ихэвчлэн дамжуулалт дээр гардаг
Захиалга орж ирэх, төлбөр шалгах, бараа савлах, хүргэлтийн ажилтанд өгөх, хэрэглэгчид хүргэх гэсэн алхам бүр дээр жижиг алдаа гарах боломжтой. Workflow тодорхой бол эдгээр алдаа багасна.
Захиалга орж ирмэгц
- Төлбөрийн төлөв зөв эсэхийг шалга
- Бараа үлдэгдэлтэй эсэхийг тулга
- Хаяг, утас, нэмэлт тэмдэглэл бүрэн эсэхийг хар
- Хүргэлтийн бүс, төлбөр зөв тооцогдсон эсэхийг шалга
Савлахын өмнө
Барааны нэр, тоо ширхэг, хувилбар, нэмэлт сонголтыг захиалгатай тулга. Хүнс, гоо сайхан, хувцас зэрэг буцаалт мэдрэмтгий бараанд савлахын өмнө зураг авч үлдээхэд маргаан багасна.
Хүргэлтийн ажилтанд өгөх мэдээлэл
Ажилтанд зөвхөн хаяг биш, захиалгын дугаар, хэрэглэгчийн утас, төлбөрийн төлөв, тусгай тэмдэглэл очих ёстой. "Орцны код", "ажлын дараа авах", "утсаар түрүүлж залгах" гэх жижиг мэдээлэл үнэтэй.
Төлөвөө цаг тухайд нь шинэчил
Бэлтгэж байна, хүргэлтэд гарсан, хүргэгдсэн, цуцлагдсан төлөвүүдийг багийн хүн бүр нэг ойлголттой ашиглах хэрэгтэй. Төлөв шинэчлэхгүй бол хэрэглэгч, ажилтан, тайлан гурвын мэдээлэл зөрнө.
Дууссаны дараа
Хүргэгдсэн захиалгын дараа богино санал хүсэлт авахад хэрэгтэй. Хаяг олох, савлагаа, хүргэлтийн хугацаа дээр давтагдсан асуудал байгаа эсэхийг ингэж мэднэ.